8/13/08

Podolski


Өвөлжингөө *Бавари*-гийн сэлгээнд суусан хэдий ч Европын АШТ-д урамтай сайхан тоглолтыг үзүүлж , гурван бөмбөг хийсэн Германы довтлогч Лукас Подольскигийн үнэ хөлбөмбөгийн зах дээр өсч байна. Гол довтлогч Димитрий Бербатов нь багаа орхих нь тодорхой болсон *Тоттенхэм* түүний хойноос идэвхтэй хөөцөлдөж, 20 сая евро төлөхөд бэлэн буйгаа Мюнхены клубын удирдлагад албан ёсоор мэдэгджээ. Мөн Италийн *Ювентус* польш гаралтай довтлогчийг ихэд сонирхож байгаа гэнэ. Эл багт Польшийн нэрт хөлбөмбөгчин З.Бонек амжилттай тоглож байсан юм. 23 настай Подольски *Бавари*-д үлдэх эсэхээ Европын АШТ-ий дараа шийдэхээр төлөвлөж байгаа аж.