10/3/08

ФРАНЦЫН ХӨЛБӨМБӨГЧИД АЖИЛ ХАЯХААР ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

Францын хөлбөмбөгчид, дасгалжуулагчид, шүүгчид, эмч нар, зохион байгуулагч нарын эрх ашгийг хамгаалдаг Францын хөлбөмбөгийн холбооны үйлдвэрчний эвлэлээс хөлбөмбөгчдийг ажил хаяхыг уриаллаа. Мэрэгжлийн хөлбөмбөгийн лигийн удирдах зөвлөлийг өөрчлөх болсон нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ. Хөлбөмбөгийн холбооны үйлдвэрчний эвлэл нь клубуудын ерөнхийлөгч нар лигийн дүрмийг өөрчлөх гэж байгаагийн эсрэг байр суурьтай байна.



ДИЕГО СЕРИЙ А-д ТОГЛОХЫГ ХҮСЧ БАЙНА

Германы *Вердер* багийн Бразил залуу хагас хамгаалагч Диего Италын Аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорихыг хүсч байна. *Энэ зун Италын багуудаас миний төлөөлөгчтэй холбогдож намайг сонирхсон боловч би *Вердер* багтай гэрээтэй байгаа* гэж Диего хэлжээ. Тэрээр цааш нь би хэзээ нэг цагт Серий А-д тоглохыг хүсч байна. Бременд надад бүх юм таалагдаж байгаа. Энэ улиралд Диего Бундес лигийн 4 тоглолтонд 3 гоол оруулаад байна.

ХАВИ ЕВРОПЫН ТАЛБАЙ ДЭЭР *БАРСЕЛОН* БАГИЙН ТӨЛӨӨ 100 ДАХЪ ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ

Энэ үйл явдал Донецк хотод болсон аваргуудын лигийн группын Украйны *Шахтер*, Испаны *Барселон* багийн хооронд болсон тоглолтын үед тохиожээ. Тэр тоглолтонд *Барса* *Шахтер*-ыг 2:1 -р хожжээ. *Барса*-ийн бүх түүхийн туршид олон улсын хэмжээний тоглолт хийсэн тоогоороо Хави 3-р байранд явж байна.


ИТАЛЫН *МИЛАН* СЕРХИО РАМОСЫГ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

Ирэх зун *Милан* Мадридын *Реал*, Испаны багийн хамгаалагч Серхио Рамосоор хүчээ зузаатгана гэж мэдээллээ. *Милан*-ы боссуудын бодлоор Рамос Улаан харуудын хамгаалалтын хүндрэлтэй асуудлыг шийдэх зөв арга хэмжээ гэжээ. Дэлхийн клубын аварга өөрийнхөө бүрэлдэхүүнд Испани хөлбөмбөгчинг авахыг хэдийнээс хүссэн боловч *Реал* баг хөлбөмбөгчинөө өгөхийг огт хүсээгүй. Харин сүүлийн үед Рамос ерөнхий дасгалжуулагч Бернд Шустер 2-ын харьцаа муудсан учраас Рамос шинэ клубт өөрийнхөө хүчийг сорихыг хүсдэг болсон байна.

СКУОЛЗ. ФЛЕТЧЕР НАР *МЮ* БАГТАЙ ГЭРЭЭГЭЭ СУНГАЛАА.

Хагас хамгаалагч Пол Скоулз, Даррен Флетчер нар 2010, 2012 оны 6 сар хүртэл *МЮ* багт тоглохоор тус тус гэрээгээ сунгажээ. Хөлбөмбөгийн амьдралаа *МЮ*-д өнгөрүүлж байгаа 33 настай Скоулз шинэ гэрээ байгуулсандаа маш их баяртай байна гэж тэмдэглээд *Өнгөрсөн цаг хугацаа маш гайхамшигтай байлаа гэвч би өшөө ихийг мөрөөдөж байна . Энэ багтай би мөрөөдлөө биелүүлэх болно* гэжээ.Энэ гайхамшигтай багт үргэлж тогломоор байдаг. *Би *МЮ*-ийн шинэ амжилтуудад тус хүргэж чадна гэдэгтээ аз жаргалтай байна* гэж 24 настай Флетчер хэлжээ.