6/12/09
2008-2009 ОНЫ АВАРГУУДЫН ЛИГИЙН БЭЛГЭДЛИЙН ШИГШЭЭ /Миний бодлоор/
Хаалгачаар - Э.Ван Дер Сар *Манчестер Юнайтед*
Баруун жигүүрийн хамгаалагчаар - Р.Фердинанд *Манчестер Юнайтед*
Төвийн хамгаалагчаар - К.Пуйол *Барселона*
Зүүн жигүүрийн хамгаалагчаар - Ж.Терри *Челси*
Баруун жигүүрийн хагас хамгаалагчаар - А.Инъеста *Барселона*
Төвийн хагас хамгаалагчаар - С.Жеррард *Ливерпул*
Төвийн хагас хамгаалагчаар - Шави *Барселона*
Зүүн жигүүрийн хагас хамгаалагчаар - Ф.Рибери *Бавари Мюнхен*
Баруун жигүүрийн довтлогчоор - К.Роналдо *Манчестер Юнайтед*
Төвийн довтлогчоор - С.Это *Барселона*
Зүүн жигүүрийн довтлогчоор - Л.Месси *Барселона*
3/24/09
Каталончуудын шинэ найдвар Андрес Инъеста.
Төрсөн он, газар-1984 оны 5-р сарын 11-нд Алъбасете хотын Фуэнтеалбилъя дүүрэгт төрсөн.
Байрлал- Хагас хамгаалагч
Өндөр- 170 см
Амжилт
2008 оны Европын аварга.
2003 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медалътай.
2005, 2006 оны Испанийн аварга.
2006, 2007 оны Испанийн супер цом.
2006 оны Аваргуудын лигийн аварга.
*Барса*-д үзүүлсэн амжилт
2002-2003 9 тоглолт 0 гоол
2003-2004 17 тоглолт 2 гоол
2004-2005 46 тоглолт 2 гоол
2005-2006 49 тоглолт 1 гоол
2006-2007 56 тоглолт 9 гоол
2007-2008 49 тоглолт 4 гоол
Испанийн шигшээ багт 30 тоглолт хийж 5 гоол оруулсан.
Т.Анри Ф.Рибериг Л.Месситэй зүйрлэлээ.
Бекхэм Аваргуудын лигт ялалт байгуулахыг мөрөөдөж байна.
3/22/09
Давид Силва *Ювентус*-ын төлөө тоглохыг хүсэхгүй байна.
1/24/09
МАШЕРАНО
Өндөр : 1.70 m
Байрлал : ДМ
Тоглож байсан багууд :
2003-2005 Ривер Плеит (Аргентин) 46 (0)
2005-2006 Коринтианс (Бразил) 17 (0)
2006-2007 Вэст Хэм (англи) 5 (0)
2007 оноос Ливерпуль (англи) 39 (1)
Аргентиний шигшээ багт 2003 оноос 46 тоглолтонд оролцож 2 гоол оруулсан.
Амжилтууд :
Аргтентиний лигийн аварга 2003-2004
Brasileirão лигийн аварга - 2005
Олимпийн аварга - 2004 ,2008
КРИШТИАНУ РОНАЛДУ
ЛАМПС
МУСТАНГ
2008 ОНЫ ДЭЛХИЙН БЭЛГЭДЛИЙН ШИГШЭЭ
Хаалгач- И.Касиллас *Реал Мадрид* /Испани/
Баруун жигүүрийн хамгаалагч- С.Рамос *Реал Мадрид* /Испани/
Зүүн жигүүрийн хамгаалагч- Ф.Лам *Бавари Мюнхен* /Герман/
11/11/08
ГАБРИЕЛЪ ОМАР БАТИСТУТА
ДИЕГО АРАМАНДО МАРАДОНА
ГООЛЫН МАШИН РҮҮД ВАН НИСТЕЛРОЙ
АВАРГУУДЫН ЛИГИЙН 10 СУПЕР ТОГЛОЛТ
1.(1977) Ливерпуль 3 -1 Боруссиа Мюнхенгладбах (МакДермот, Смит, Нил-Симонсен)
Хотон шувуунуудын анхны Европын цомын түрүү. Өмнөх улиралд нь тэд УЕФА -н цомд мөн аваргалаад байсан учир Боб Пайслей улирал дараалан энэ 2 тэмцээнд түрүүлсэн анхны дасгалжуулагч гэсэн гуншинг хүртжээ. Тухайн үед жинхэнэ ид үедээ байсан Кевин Кийган бүх л тэмцээний турш багаа чирж ирсэн ч өөрөө шигшээ тоглолтонд гоолдож чадаагүй харамсалтай түүх бий. Тэрээр дараагийн улирлаас Хамбургт хүчин зүтгэх болсныг та бүхэн мэдэх байх. Ливерпульчууд хагас шигшээд Швейцарийн Цюрихийг бут ниргэсэн болохоор сэтгэлзүйн хувьд ч тэр бүрэлдэхүүний хувьд ч тэр хамаагүй илүү байсан.Сонирхуулахад шигшээ тоглолтын өдөр Ромын Олимпийн цэнгэлдэхэд 30 мянга гаруй хоосон суудал байсан гэдэг.
2.1989 ) Милан 4-0 Стяуа Бухарест (Р.Гуллит -2 ,Ван Бастен )Европын цомын түүхэнд сулхан багууд од нь гийж ,тэмцээний турш том багуудыг мулталсаар шигшээ тоглолтонд бут ниргүүлдэг тохиолдол цөөнгүй бий. 1989 оны финал үүний тод жишээ.Алдарт ‘их гурвалыг’ зогсоох аргаа олж чадалгүй байсаар Румынчууд ниргүүлсэн бөгөөд Ноу Камп цэнгэлдэхэд тэр өдөр 97 мянган фанат цуглаж, Ф.Баресиг цом өргөхийг харжээ.Тухайн үед одоо бидний танил олон алдартнууд Миланд хамтдаа хүчин зүтгэж байсан.Костакурта, Донадони, Анчелотти, Малдини, тэгээд алдарт “гурвал”.
3.1967) Селтик 2-1 Интер Милан (Жеммел , Чалмерс - Маззало)Их Британий олон шилдэг багууд дотроос хамгийн түрүүнд Европт түрүүлсэн баг нь Селтик - Ногоон эрдэнэс. Энэхүү дурсамжит шигшээ тоглолын дараа тэднийг “Лиссабоны Арслангууд” хэмээн нэрлэх болжээ. Ер нь тэр улиралд Селтик маш азтай ч байсан одтой ч байсан. Харьцангүй сулавтар багуудтай таарч буулган авсаар финалд гарч ирсэн бол эсрэг талд нь Реал Мадридыг гурван гоолоор бут ниргээд байсан Интерчүүд. Тоглолт ч хүнд эхэлж дөнгөж 7 дахь минутад Маззало пеналтиас гоолдчихов. Гэвч угийн Шотланд хүний шазруун, омогтой зангаар бууж өгөлгүй тэмцсээр 62 дахь минутад Жеммел тоог тэнцүүлсэн бол цаг дуусахтай уралдан Чалмерс гайхалтай гоол оруулснаар Селтик аваргалсан түүхтэй. Дашрамд дурьдахад тэр өдөр Лиссабонд цугласан 56.000 хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь шотландчууд байсан, магадгүй фанатуудынх нь дуу тэдэнд эрч хүчийг бэлэглэсэн ч юм уу. Түрүү жил энэхүү шигшээ тоглолын 40 жилийн ой болсон билээ.
4. 1956 Реал Мадрид 4 -3 Реимс (Ди Стефано ,Риал - 2, Маркуйтос - Леблонд ,Темплин ,Идалго)
Домогт Ди Стифано , алдарт Реал Мадридийн ноёрхлын эхлэл. Анхны европын цом ,анхны аварга. Реимсчууд нутагтаа явагдсан шигшээ тоглолтонд бүх л хүч чадлаа дайчлан тэмцсэн ч үнэхээр барсангүй. Парк де Принцесс цэнгэлдэхэд 38.000 мянган үзэгч цуглаж 2 багийн ширүүн тулааныг сонирсон бөгөөд Эзэн хааний багт Испани биш ганцхан тоглогч байсан нь мэдээж Аргентин гаралтай Стифано.
5.( 1968 ) Манчестер Юнайтед 4 - 1 Бенфика (Б.Чарльтон -2 ,Ж.Бест , Кидд - Граза)Улаан Чөтгөрүүд Европын цомын финалын түүхэнд 2 гайхалтай түүх бүтээсэн. Эхний нь энэ.
1968 оны 5 сарын 29ний өдөр Уэмбли цэнгэлдэхэд 92 мянган үзэгч нэгэн гайхалтай тоглолтын гэрч болохоор цуглараад байв. Багийн ахлагч Бобби Чарльтон эхний гоолыг оруулсан ч, португальчууд мөчөөгөө өгөлгүй тэнцүүлж чадлаа. Үндсэн цагт 1 -1 -р тэнцэж нэмэлт цаг сунгахад энэ түүх өрнөсөн. Нэмэлт цагийн 93 дахь минутад Бест гоол оруулахад, Бенфикачууд маш их сандарч балмагджээ. Тэд хариу барихын оронд ердөө ганцхан минутын дараа дахиад нэгийг хаалгандаа алдлаа. Цэнгэлдэхэд цугласан фанатууд галзуурч эхлэв. Бүх зүйл үүгээр дуусаагүй бөгөөд 99 дэх минутад Чарльтон тоглолтын эцсийн цэгийг тавьснаар МанЮ анхныхаа Европын цомыг хүртсэн ажээ.Ер нь Матт Басбигийн жаалууд тэр улиралд тун өнгөтэй байсан, харамсалтай нь лигтээ түрүүлж чадаагүй юм. Тун удалгүй Басби ч багаа орхиж, багийн ч амжилт уруудаж эхэлсэн билээ.
6.(1962) Бенфика 5 - 3 Реал Мадрид (Агуас ,Кавум ,Колуна , Эүсүбио -2 - Пушкаш - 3)Дээрх харамсалтай түүхээс өмнө Бенфикачууд Европын цомын түүхэн дэх бас нэгэн гайхалтай тоглолтонд оролцож байсан. Энэ бол 1962 оны шигшээ тоглолт.Өмнөх улиралд нь тэд Европын цомд түрүүлчихсэн байсан учир “Бүргэдүүдийг”‘ шигшээд шалгарсанд хэн ч гайхсангүй.Амстердамын Олимпийн цэнгэлдэхэд цугларсан 65.000 үзэгч гал гарсан тулааныг хүсэн хүлээж байлаа. Хоёр баг ч үзэгчдийг уйдаалгүй тун гайхалтай тоглосоор эхний үе өндөрлөлөө. Унгарын домог Пушкашийн хет-трик эзэн хааны багт тэргүүлэх боломжийг олгожээ. Гэтэл хоёрдугаар хагас эхлээд ,тоглолт огт өөр тийш эргэв. 51 дэх минутад Колуна тооны харьцааг тэнцүүлсэн бол Португалийн “хар алмаз” Эйсибио 65, 68 дахь минутад дубль хийж багтаа цомыг авчирчээ. 4 жилийн дараа Англид од болон гялалзах тавилантай Эйсибио тэр үед дөнгөж хорь хүрээд байсан бол энэ тоглолт Альфредо Ди Стефаногийн оролцсон сүүлчийн финал байжээ.
7.(1994) Милан 4-0 Барселона (Массаро -2,Савичевич ,Десайи)Куман,Ромарио ,Стойчков,Гуардиола тэргүүтэй хүчирхэг Барсагийн хувьд энэ үнэхээр гутамшигтай ялагдал болсон. Дөнгөж лигтээ түрүүлээд байсныг ч хэлэх үү, фенүүдийнхээ сэтгэлийг гонсойлгосон харамсалтай ялагдлыг тэд Афиний Олимпийн цэнгэлдэхэд амссан юм.Тухайн үед УЕФА -н шийдвэрээр нэг багт 3-аас дээш гадаад тоглогч талбайд гарахыг зөвшөөрдөггүй байсан тул Миланы дасгалжуулагч Капелло Пьер Папин, Бриан Лаудруп нарыг орхиж Десай, Савичевич, Бобан нарыг гараанд гаргав. Энэ нь зөв шийдвр байсан нь дороо харагдаж өрсөлдөгчөө бут ниргэж анхны Аваргуудын лигийн цомоо өргөжээ.
8.(1999) Манчестер Юнайтед 2 - 1 Байерн Мюнхен (Шерингэм ,Сульшэр - Беслер)1999 оны 5 сарын 26. Барселон. Ноу Камп цэнгэлдэх. Аваргуудын лигийн шигшээд шалгарсан Манчестер - Байерн багуудын тоглолт. Тооны харьцаа 0 -1. Долоо дахь минтад Мюнхений багийн шилдэг тоглогч Беслер гоол оруулж,багтаа тэргүүллийг авчирчээ. Үүнээс хойш хоёр баг олон аюултай довтолгоон гүйцэтгэсэн ч Кан ,Шмейхэл нар тухай бүрд нь багаа аварсаар цаг дуусах дөхөөд байв. 91 дэх минут. Байерны фенүүд баяраа тэмдэглээд аль хэдийнэ эхэлжээ. Оливер Кан хэрхэн цомоо өргөхөө төсөөлж байсан үе. Гэтэл Улаан чөтгөрүүд булангийн цохилт хийх эрхтэй болов. Цохилтыг гүйцэтгэхээр бэлдэж байхдаа Бекхэм ‘Энийг л олиггүй цохиж болохгүй юм шүү, хөөргөөд аюултай бүс рүү өгөхийг хичээ’ хэмээн өөртөө хэлж байсан гэдэг. МанЮ -н фенүүд сэтгэл догдлон залбирч байв. Бекс цохилоо, гоооооооооол. Шерингэм. Тедди Шерингэм. Ноу Камт цугласан олон мянган хөгжөөн дэмжигчдээ баярлуулж тооны харьцааг тэнцүүллээ… Гэтэл үүнээс хойш тун ч удалгүй дахиад нэг булангийн цохилтыг “Чөтгөрүүд” авлаа. Дэвид булангийн туг руу гүйж явахдаа Шерингэмийн гоолыг тэмдэглэн үсэрсээр байгаа фанатуудаа хараад амжив’ энэ бүхэн бараг ганц минутын дотор л болсон байх. Бекхэм цохилоо. Бөмбөг Гиггзийн урдуур өнгөрсөн ч мань эр хальт мөргөчихөв , бөмбөг цааш явсаар газар ойж Сульшерийн хөл дээр ирэв. Гооооооол. Оле Гуннер Сульшер. 93 дахь минут буюу сүүлийн мөчид хожлын гоолыг багтаа , үхлийн гоолыг Байернд бэлэглэлээ. Багийнхан нь түүн рүү баярлан гүйлдэв… Ингээд Харь гаригийн хүн Коллина шүглээ үлээлээ. Цом тэднийх боллоо. Сер Алекс Фергюсон багийхан руугаа баярлан гүйлээ…
Сонирхуулахад энэхүү мартагдашгүй ялалтын өдөр Сэр Матт Басбигийн 90 насны төрсөн өдөр мөн тохиож байжээ.
10.2005 Милан 3- 3 Ливерпуль (Малдини , Креспо -2 - Жеррард ,Смайсер ,Алонзо)Багийн ахлагч хүн гэж ямар байх ёстойг С.Жеррард энэ тоглолтонд харуулсан. Хөлбөмбөгт 3 гоол гэдэг бол асар хол зөрүү. Гэвч Ливерпульчууд ердөө зургаахан минутын дотор тооны харьцааг тэнцүүлж чадсан нь хөлбөмбөг хэмээх агуу спортын гайхамшиг гэлтэй. Нэмэлт цаг ,торгуулийн цохилт , Шевченко пенальт алдсан ,Ливерпульчуудын баяр , Милан -ий харуусал гээд та бүхэн энэ мартагдашгүй тоглолтын талаар сайн мэдэх болохоор олон зүйл нуршилгүй орхиё.
ФРАНЦЫН ШИГШЭЭГИЙН ТҮҮХЭЭС
Шигшээд хамгийн олон тоглосон тоглогч :
- Lilian Thuram (142 тоглолт)- Marcel Desailly (116 тоглолт)- Zinedine Zidane (108 тоглолт )- Thierry Henry (107 тоглолт)- Patrick Vieira (105 тоглолт)- Didier Deschamps (103 тоглолт)- Laurent Blanc (97 тоглолт)- Bixente Lizarazu (97 тоглолт)- Sylvain Wiltord (92тоглолт)- Fabien Barthez (87 тоглолт)- Manuel Amoros ба Youri Djorkaeff (82тоглолт )- Robert Pirès (79 тоглолт)- Maxime Bossis (76 тоглолт).
Олон улсын тоглолтонд хамгийн бага минут тоглосон тоглогч :
Bernard Boissier гэж тоглогч ердөө 2 хон минутийг 1975 оны 4 сарын 26нд Португалтай хийсэн тоглолтонд тогложээ.88 дахь минутанд Jean-Francois Jodar -н оронд талбайд гарч тоглосон байна.
Хамгийн бага минут тоглосон тоглогч :
Ердөө 5 хан сэкунд.Frank Jurietti Кипр улсын багтай тоглосон тоглолт./2005.10.18/
Ахлагчын туузыг хамгийн их зүүсэн тоглогч :
Didier Deschamps нийт 51 тоглолтонд ахлагчын туузыг зүүжээ.
Хамний олон гоол оруулсан тоглогч :
Thierry Henry нийт 48 гоол эсрэг багийн хаалганд хийсэн байна.
Дэлхийн аваргын тоглолтонд хамгийн их тоглосон тоглогч :
17 тоглолт Fabien Barthez (ДАШТ 1998, 2002 ба 2006) ; 16 тоглолт Lilian Thuram (ДАШТ 1998, 2002 ба 2006) ; 15 тоглолт Maxime Bossis (ДАШТ 1978, 1982 ба 1986) ба Thierry Henry (ДАШТ 1998, 2002 ба 2006).
Хамгийн хөгшин тоглогч :
Larbi Ben Barek 1954 оны 10 сарын 16нд 40 нас 5 сартайдаа хамгийн сүүлийн тоглолтоо хийж байжээ.
Хамгийн залуу тоглогч :
Maryan Wisnieski 1955 оны 4 сарын 3нд 18 нас 2 сартайдаа анхны тоглолтондоо тоглож байжээ.
10/25/08
ФИФА 2010-ЫН АФРИКИЙН СУГАЛАА
Өнгөрсөн Лхавга гарагт Швеицарийн Цюрих хотноо 2010 оны ДАШТ -г зохион байгуулагч тивийн урьдчилсан шатны сугалаа явагдаж , эцсийн шатанд шалгарсан 20 багийг 5 хэсэг хуваарилсан байна.Сугалааны дараа Ганын дасгалжуулагч Мовилан Ражевич тун баяртай байгаагаа нуугаагүй бөгөөд Бенин ,Судан зэрэг ‘сураггүй’ улсуудтай нэг хэсэгт орсон болохоор арга ч үгүй биз. Мөн Дрогба ,Калугийн шигшээ ч үнэхээр сайхан сугалаа татжээ. Харин үхлийн буюу хамгийн өрсөлдөөн болох хэсгээр үзэгчид Номхрошгүй арслангууд Камерун ,Того ,Морокко -н хэсгийг нэрлэж байна.Хэсгийн тоглолтууд ирэх оны 3 сараас явагдах ба хэсэгтээ тэргүүн байр эзэлсэн 5 баг зохион байгуулагч ӨАБНҮ -тэй шууд ДАШТ -д орох ажээ. Мөн энэ шатанд сайн тоглосон багууд 2010 оны Африкийн цомын тэмцээний эрхээ ч давхар халааслах боломжтой.
БАЯРТАЙ МЭДЭЭ
10/3/08
ФРАНЦЫН ХӨЛБӨМБӨГЧИД АЖИЛ ХАЯХААР ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА
ДИЕГО СЕРИЙ А-д ТОГЛОХЫГ ХҮСЧ БАЙНА
ИТАЛЫН *МИЛАН* СЕРХИО РАМОСЫГ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.
СКУОЛЗ. ФЛЕТЧЕР НАР *МЮ* БАГТАЙ ГЭРЭЭГЭЭ СУНГАЛАА.
9/27/08
*ЛИОН* ТЭРГҮҮЛЭГЧДИЙН БАЙРАА АЛДАХГҮЙ ЯВЖ БАЙНА
*РЕАЛ* *СПОРТИНГ*-ИЙН ХААЛГАНД 7 ГООЛ ХИЙЛЭЭ
*ВЕРДЕР* *БАВАРИ*-Г НУТАГ ДЭЭР НЪ БУТ НИРГЭЛЭЭ.
Бремен хотын *Вердер* баг бундеслигийн 5-р тойргийн тоглолтонд одоогийн Германы аварга Мюнхений *Бавари* багийг нутаг дээр нь хаалганд нь 5 гоол хийж илт давуутайгаар хожсон байна.