10/25/08

ФИФА 2010-ЫН АФРИКИЙН СУГАЛАА

Өнгөрсөн Лхавга гарагт Швеицарийн Цюрих хотноо 2010 оны ДАШТ -г зохион байгуулагч тивийн урьдчилсан шатны сугалаа явагдаж , эцсийн шатанд шалгарсан 20 багийг 5 хэсэг хуваарилсан байна.Сугалааны дараа Ганын дасгалжуулагч Мовилан Ражевич тун баяртай байгаагаа нуугаагүй бөгөөд Бенин ,Судан зэрэг ‘сураггүй’ улсуудтай нэг хэсэгт орсон болохоор арга ч үгүй биз. Мөн Дрогба ,Калугийн шигшээ ч үнэхээр сайхан сугалаа татжээ. Харин үхлийн буюу хамгийн өрсөлдөөн болох хэсгээр үзэгчид Номхрошгүй арслангууд Камерун ,Того ,Морокко -н хэсгийг нэрлэж байна.Хэсгийн тоглолтууд ирэх оны 3 сараас явагдах ба хэсэгтээ тэргүүн байр эзэлсэн 5 баг зохион байгуулагч ӨАБНҮ -тэй шууд ДАШТ -д орох ажээ. Мөн энэ шатанд сайн тоглосон багууд 2010 оны Африкийн цомын тэмцээний эрхээ ч давхар халааслах боломжтой.

БАЯРТАЙ МЭДЭЭ




Монголын үе үеийн хөлбөмбөгчидийн тоглож ирсэн *15*-ын хэмээх талбайд барилга барихаар болж сүйрлийн ирмэг дээр ирээд байсан. Спортод чин сэтгэлээсээ хайртай ахмадууд, залуус хүүхдүүдийн тэмцлийн ачаар өнөө өглөө Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билигт нэгэн сайхан шийдвэр гаргаж энэхүү талбайг спортын талбай зориулалтаар нь ашиглаж өмнөх газар олголтыг хүчингүй болгохоор болжээ. Мөн талбайг засаж тохижуулан спортын зориулалтаар ашиглах ба энэхүү үүргийг Нийслэлийн газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргад даалгасан байна. Хотын даргадаа баярлалаа.