9/7/08

Шевагийн нэг гоол найман сая *ногоон*-ы үнэтэй

Британийн *Дэ Сан* сонин ийм тооцоо гаргажээ. Түүнд бичсэнээр Италийн АШТ-д 127, Украйны АШТ-д 60 гоол хийж байсан тэрбээр *Челси*-д 30.8 сая еврогоор худалдагдан ирж, 27 сар байхдаа 14.82 саяын цалин авсан байна.Үүнийг ам долларт шилжүүлвэл Украйн довтлогчийн төлөө Роман Абрамович нийт 71 сая ногоон зарлагадсан аж. Харин энэ хугацаанд Шева багтаа ердөө есөн гоол нэмэрлэсэн нь нэг бүр нь найман сая доллар хүрч байна. Саяхан тэрбээр одтой он жилүүдээ өнгөрүүлсэн *Милан*-даа зээллэгээр очсон билээ.