3/24/09

Каталончуудын шинэ найдвар Андрес Инъеста.

Бүтэн нэр-Андрес Инъеста Лухан
Төрсөн он, газар-1984 оны 5-р сарын 11-нд Алъбасете хотын Фуэнтеалбилъя дүүрэгт төрсөн.
Байрлал- Хагас хамгаалагч
Өндөр- 170 см
Амжилт
2008 оны Европын аварга.
2003 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медалътай.
2005, 2006 оны Испанийн аварга.
2006, 2007 оны Испанийн супер цом.
2006 оны Аваргуудын лигийн аварга.
*Барса*-д үзүүлсэн амжилт
2002-2003 9 тоглолт 0 гоол
2003-2004 17 тоглолт 2 гоол
2004-2005 46 тоглолт 2 гоол
2005-2006 49 тоглолт 1 гоол
2006-2007 56 тоглолт 9 гоол
2007-2008 49 тоглолт 4 гоол
Испанийн шигшээ багт 30 тоглолт хийж 5 гоол оруулсан.

Т.Анри Ф.Рибериг Л.Месситэй зүйрлэлээ.

Шаардлагатай орон зай байхгүй үед ч гэсэн Рибери *Манчестер Юнайтед*, *Реал*, *Барселон*-д аюултай хор учруулж чадна. Хэдийгээр *Бавари*-д М.Клозе, Л.Тони, Б.Швайнштайгер байгаа боловч багийн жинхэнэ *Месси* нъ Рибери юм. Каталончууд Аваргуудын лигийн 4-ний 1 финалд немцийн багтай учраа таарсан.

Бекхэм Аваргуудын лигт ялалт байгуулахыг мөрөөдөж байна.

*Милан*-ы хагас хамгаалагч Девид Бекхэм *Улаан харууд*-ын бүрэлдэхүүнд аваргуудын лигт ялалт байгуулахыг мөрөөдөж байна. *Би *Милан* багийн бүрэлдэхүүнд Аваргуудын лигт ялалт байгуулахыг хүсэж байна. Тэгэх тусмаа шигшээ тоглолтонд зөвхөн *Манчестер Юнайтед*-ыг хожихыг хүсэж байна гэж Бекхэм *Ла Газета Дело Спорт* сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Энэ улиралд Бекхэм *Милан*-ы бүрэлдэхүүнд 11 тоглохдоо 2 гоол оруулсан байна*.