8/20/08

ТОНИГИЙН ХҮСЭЛ

Бавари багийн довтлогч Л.Тони Мюнхений клубын бүх юм нь таалагдаж байгаа боловч төрөлх Италидаа өөрийнхөө хөлбөмбөгийн замналыг дуусгахыг хүсч байна.
- Италид надад ганцхан дуусгах ажил байгаа. Би Серий А-д 99 гоол хийсэн зуу дахийн төлөө хүсч байна. 31 настай Итали хөлбөмбөгчин өнгөрсөн Германы АШТ-ээр 31 тоглолтод 24 гоол хийж шилдэг хөлбөмбөгчинөөр шалгарсан. Баваригийн бүрэлдэхүүнд Л.Тони улсын аварга болон цомын аваргаар шалгарсан.

Уэсли Снайдер

1984 оны зургадугаар сарын 9-нд Голландын Утрехт хотноо төрсөн. 24 настай Биеийн өндөр 170 см. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч болон жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог. Хувийн дугаар *23*. Түүний эцэг хөлбөмбөгчин байсан бөгөөд төрсөн ах Жеффрей нь *Телстар*-аас, харин Снайдер дүү Роднигийн хамт *Аякс*-ын хүүхдийн багаас гараагаа эхэлжээ. *Аякс*ын дасгалжуулагч Роналд Куман 2002 оны арванхоёрдугаар сард түүнийг насанд хүрэгчдийн багтаа урьсан бөгөөд тэнд таван улирал тоглосны эцэст 2007 оны зун *Реал* /Мадрид/ 27 сая еврогоор худалдан авчээ. Голландын шигшээд эхний тоглолтоо 2003 оны дөрөвдүгээр сарын 30-нд Португалийн эсрэг хийсэн бөгөөд нийт 47 тоглолтод гоол оруулсан. *Евро-2008*-д Снайдер Итали, Францийн хаалгыг тус бүр нэг гоолоор мялаагаад байна.
ТОГЛОЖ БАЙСАН БАГУУД
2002-2007 Аякс /Голланд/ 126 тоглолт /43 гоол/
2007 оноос Реал /Испани/ 30 /9/

БЭЭЖИН 2008-ЫН ХӨЛБӨМБӨГ


Хагас финалын тоглолтууд явагдлаа.Дэлхийн 2 удаагийн аварга Аргентины шигшээ баг дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийг 3:0-ын харьцаагаар бут ниргэлээ. Аргентин-Бразил 3:0 Нигер-Бельги 4:1 Олимпын хүрэл медалийн төлөө Бразил-Бельги тоглох бөгөөд харин аваргын төлөө тоглолт олимпын тоглолтын хаалтын өдөр Аргентин-Нигерийн багуудын хооронд болно.

АНГЛИЙН ПРЕМЪЕР ЛИГ ЭХЭЛЛЭЭ

Лондонгийн * Челси * баг премьер лигийн анхны тоглолтондоо Английн цомыг эзэмшигч * Портсмут * багийг өөрийн талбай дээрээ бут ниргэлээ.Тоглолтын эхний үеийн төгсгөл гэхэд * Челси *-чүүд эсрэг багийнхаа хаалганд 3 бөмбөг хийсэн байсан нь тоглолтын хувь заяаг шийдсэн.

Челси-Портсмут - 4:0
Гоол хийсэн- Д.Коул 12 мин, Анелка 26 мин, Лампард 45 мин т.ц , Деку 89 мин.

Астонвилла-Манчестер сити - 4:2
Гоол хийсэн- Карью 47 мин, Агбонлахор 68,74,76 мин, Эланo 64 мин, Чорлука 90 мин.

Манчестер Юнайтед - Ньюкасл - 1:1
Гоол хийсэн- Флетчер 24 мин, Мартинс 22 мин,