9/27/08

*ЛИОН* ТЭРГҮҮЛЭГЧДИЙН БАЙРАА АЛДАХГҮЙ ЯВЖ БАЙНА




Францын одоогийн аварга *Лион* баг үндэсний аварга шалгаруулах тэмцээний 6-р тойргийн тоглолтонд *Гавр* багийг хожлоо. Ингээд *Лион* багийнхан 4 хожил дараалан байгуулж 2-т яваа *Марсель* багаас 5 оноогоор тасран тэмцээнийг итгэлтэйгээр тэргүүлж байна.


*РЕАЛ* *СПОРТИНГ*-ИЙН ХААЛГАНД 7 ГООЛ ХИЙЛЭЭ

Мадрид хотын *Реал* баг Испаний аварга шалгаруулах тэмцээний 4-р тойргийн тоглолтонд Хихон хотын *Спортинг* багийн хаалганд 7 гоол хийж бут ниргэлээ. *Реал* багийн Голланд хагас хамгаалагч Рафаэль Ван Дер Варт 3 гоол, багийн ахлагч Рауль 2 гоол тус тус эсрэг багийн хаалганд хийжээ. Эзэн хааны клуб энэ хожлынхоо ачаар *Лалиг*-ийн 2-р байранд оржээ.

*ВЕРДЕР* *БАВАРИ*-Г НУТАГ ДЭЭР НЪ БУТ НИРГЭЛЭЭ.




Бремен хотын *Вердер* баг бундеслигийн 5-р тойргийн тоглолтонд одоогийн Германы аварга Мюнхений *Бавари* багийг нутаг дээр нь хаалганд нь 5 гоол хийж илт давуутайгаар хожсон байна.

Ф.ТОРРЕСЫН 2 ГООЛ *ЛИВЕРПУЛЪ*-ИЙГ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭГНЭЭНД АВЧИРЛАА

*Ливерпуль* Английн Премьер лигийн 6-р тойргийн тоглолтонд *Эвертон* багийг талбай дээр нь 2:0 -ын харьцаатайгаар хожлоо. Зочин багийн Фернандо Торрес *Эвертон* багийн хаалгач Тим Ховардын хаалганд 3 минутын дотор 2 гоол хийж тоглолтын хувь заяаг шийдлээ. Энэ хожлын ачаар *Ливерпуль* баг аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлж эхэллээ.

*МИЛАН* 9 НАСТАЙ ТОГЛОГЧТОЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

*Милан* Мексикийн Эдгардо Обрегон гэдэг 9 настай авьяаслаг хүүхэдтэй гэрээ байгуулжээ. Испанид болсон хүүхдийн тэмцээний үеэр Италийн клубийн мэрэгжилтнүүдийн анхаарлыг тэр хүү ихээр татжээ. Обрегоныг авах гэж Испанийн *Барселона* бас өрсөлджээ.

Б.ШВАЙНШТАЙГЕР ИРЭХ УЛИРАЛД *ЮВЕНТУС*-д ОЧИЖ МАГАДГҮЙ БАЙНА

Бавари* багийн хагас хамгаалагч Бастиан Швайнштайгер энэ улиралын тоглолт дуусаад Италид очиж Турин хотын *Ювентус* багийн нэрийн өмнөөс тоглож магадгүй байна. *Ювентус*-д талбайн төвийн хүчтэй тоглогч шаардлагатай байгаа бөгөөд энэ тоглогчийг олох идэвхитэй хайгуул хийж байна. Швайнштайгер Итали хэл судлах ажилдаа шургуу орлоо.

2011 ОНЫ АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИГШЭЭ ТОГЛОЛТ АЛДАРТ *УЭМБЛИ* ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД БОЛНО



УЕФА-гийн албан ёсны мэдээллээс үзэхэд 2011 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолт алдарт *Уэмбли* цэнгэлдэхэд болохоор боллоо. Аваргуудын лигийн шигшээ тоглолт 2009 онд Италийн Ром хотын *Стадио Олимпико * цэнгэлдэхэд , 2010 онд Испаний Мадрид хотын *Сантьяго Бернабеу*-д тус тус зохиогдох юм.

2010 ОНЫ ДЭЛХИЙН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГЫН БЭЛЭГ ТЭМДЭГ ТОДОРЛОО

Африк тивд анх удаа явагдах Дэлхийн Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах тэмцээний албан ёсны бэлэг тэмдгээр *Закуми* нэртэй ирвэс тодорлоо. Түүнийг танилцуулсан арга хэмжээ Йохансбург хотод боллоо. Тэмцээнийг зохион байгуулах хорооны тэргүүн Денни Джорданы хэлснээр *Закуми* бол залуу, ухаантай, цоглог, өөртөө итгэлтэй, найрсаг амьтан гэжээ. Бэлэг тэмдгийг зохиогч нь Кейнтауна хотын загварчин Андрес Одендам юм. Закуми гэдэг нэр 2 хэсгээс бүрдэнэ. *За* гэдэг нь Өмнөд Африк гэдэг үгийг илэрхийлэх эхний 2 үсэг юм. *Куми* гэдэг нь Африкийн хэд хэдэн орны хэлэнд 10 гэсэн тоог илэрхийлдэг.