8/20/08

Уэсли Снайдер

1984 оны зургадугаар сарын 9-нд Голландын Утрехт хотноо төрсөн. 24 настай Биеийн өндөр 170 см. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч болон жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог. Хувийн дугаар *23*. Түүний эцэг хөлбөмбөгчин байсан бөгөөд төрсөн ах Жеффрей нь *Телстар*-аас, харин Снайдер дүү Роднигийн хамт *Аякс*-ын хүүхдийн багаас гараагаа эхэлжээ. *Аякс*ын дасгалжуулагч Роналд Куман 2002 оны арванхоёрдугаар сард түүнийг насанд хүрэгчдийн багтаа урьсан бөгөөд тэнд таван улирал тоглосны эцэст 2007 оны зун *Реал* /Мадрид/ 27 сая еврогоор худалдан авчээ. Голландын шигшээд эхний тоглолтоо 2003 оны дөрөвдүгээр сарын 30-нд Португалийн эсрэг хийсэн бөгөөд нийт 47 тоглолтод гоол оруулсан. *Евро-2008*-д Снайдер Итали, Францийн хаалгыг тус бүр нэг гоолоор мялаагаад байна.
ТОГЛОЖ БАЙСАН БАГУУД
2002-2007 Аякс /Голланд/ 126 тоглолт /43 гоол/
2007 оноос Реал /Испани/ 30 /9/

No comments: